ҮЙЛ ЯВДАЛ: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлнэ
08.00 цагт “Холидей Инн” зочид буудалд “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын II бага хурал эхэлнэ. Утас: 99054345, 88071041
08.30 цагт "Корпорэйт конвеншн центр”-т "Хуульчдын форум" болно.
09.00 цагт МУБИС-ийн Багшийн сургуульд "Хөгжмийн боловсрол-Хүүхдийн хөгжилд" үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно. Утас: 99849000
09.00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд Азийн орнуудын хуулийн их дээд сургуулиудын захирлуудын VI форум болно.
09.00 цагт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн байранд “Реле хамгаалалт, автоматикийн ухаалаг шийдэл” зөвлөгөөн болно. Утас: 99115624
09.00 цагт Чингис зочид буудалд “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлэгийн яаралтай тусламж" сэдэвт үндэсний сургалт эхэлнэ. Утас: 99063902
09.30 цагт НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.
10.00 цагт ХЗҮХ-д Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн хэрэгжүүлсэн "Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо" төслийн хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Соёл, урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг эхэлнэ.
11.30 цагт Монголын театрын музейд Ерөнхий сайд У. Хүрэлсүх кино урлагийн уран бүтээлчидтэй уулзана.
13.00 цагт “Сүнжин гранд” зочид буудалд “Босоо хөх Монгол” ТББ2аас "Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж буй асуудлууд" сэдвээр мэдээлнэ. Утас: 80577777, 90999969, 99118033
16.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Азийн ардын урлагийн их наадам”-ын нээлт болно.
Төрийн ордонд
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт ХЗДХЯ-ны гадна талбайд жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаа нар дарамталсан талаар иргэд мэдээлнэ.
12.00 цагт Улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд хамтран Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлнэ.