ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 5 сарын статистик мэдээллийг танилцуулна
09.00 цагт ХААИС-д тус сургуулийн Мал аж ахуй, биотехнолгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн "Мөөгний судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 99287297
09.00 цагт “Новотел” зочид буудалд “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгамдаж буй асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99002019
10.00 цагт Цөмийн энергийн комиссын ажлын албаны байранд "Цөмийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгож хүний нөөцийг бэлтгэх нь" уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 96669129
10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хариуцлагатай харилцагч- Хариуцлагатай банк" аяны нээлт болно.
11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 5 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 51263152
11.00 цагт МҮЭХ-нд “Татвар зувчуулалт-Олборлох салбарын татварын шинэчлэл” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 88007709
11.00 цагт Австрали улсын Элчин сайдын яамны гадна талбайд Н.Анхбаярыг Монгол Улсаас Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, хүсэлт хүргүүлнэ.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Налайх дүүрэгт байрлах "Эрдэнийн хөгжил" компанийн уурхайд болсон осолд өртөж, амь эрсэдсэн гурван иргэний ар гэр, өмгөөлчийн хамт мэдээлэл хийнэ.
11.40 цагт Монголын хүүхдийн ордонд “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллагын 8000 гаруй хүүхдийн дунд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төслийн мэдээлэл цуглуулах ажлын хаалт болно. Утас: 96099236
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллагаас Хүн хэл бичиг судлалын II төслийн хүрээнд Гол тээхэний бичээсийг бүрэн тайлсан талаар мэдээлнэ.
12.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд “World Ballet Grand Prix-2019” мэргэжлийн баллетчидын тэмцээнээс алтан медаль хүртсэн М.Тэлмэн эх орондоо ирнэ. Утас: 96011010
13.00 цагт “Корпорейт Конвэншн Центр”-т дэлхийд алдартай Gucci, H&M, UNIQLO брэндийн төлөөлөгч нар Монгол Улсаас ноолуур авах, дэлхийн зах зээлд гаргах боломжийн талаар мэдээлнэ. Утас:99119317
13.30 цагт ХХААХҮЯ-ны гадна талбайд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлнэ. Утас: 88117157, 99191388
16.00 цагт УДБЭТ-т Соёл урлагийн үндэсний зөвлөл хуралдана.
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн сонсгол болно.
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.