Хотын дарга “Номин холдинг“ компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргажээ

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд "Номин холдинг" компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэн хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга газар нь очиж нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 ам метр газрыг эзэмшиж буй "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа.

Захирамжид Хан-уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 ам метр  газрыг "Номин холдинг" ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.

Мөн тус нутаг дэвсгэрт байрлах 2194 ам метр газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-уул дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
604450
6 эможи

Б
2019-06-07 09:10
Номин холдинг одоо болоо юм бишүү.хаашаа л харна номин залхаж гүйцлээ.хануулаар дүүрэн хаашаа л харна номин.залхчихлаа.одоо болиоч.
keyboard_arrow_up