НМХГ: Зөрчил гаргасан цахим тоглоомын газруудыг хаана

2019 оны 6 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  цахим тоглоомын газруудад шалгалт хийж эхэлжээ. Уг  шалгалтыг Баянзүрх дүүргээс эхлүүлж хийсэн бөгөөд тус  дүүрэг дэх 21 цахим тоглоомын газарт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар нэг хүнд оногдох талбайн хэмжээ хүрэлцээгүй, гэрэлтүүлэг, агааржуулалт муу, ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, цонхонд зориулалтын хөшиг хийгээгүй, хуулга наасан, гадаах талбай нь хогтой зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.  Мөн интернет кафе ажиллуулах зөвшөөрөл авчихаад цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн зөрчлийг ч илрүүлжээ.

Иймээс зөрчил гаргасан нэр бүхий цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх аж.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604397
0 эможи

keyboard_arrow_up