Замын цагдаагийн гүүрэн гарцыг ирэх 10 дугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна

2019 оны 6 сарын 04

Arslan.mn

Хоёр жилийн өмнө шаваа тавьж, барилгын ажил нь эхэлсэн Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 40 орчим хувьтай явж байгааг албаны хүмүүс хэллээ. Нарны замаас урагш газар доорх гүүрийн доод байгууламжийн ажил бүрэн дууссан байна.

Гүүрэн гарцын ажлыг нэг жил зургаан сарын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэж байгаа. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16,5 м өргөнтэй 4 эгнээ гүүр байх юм. Тус гүүрэн гарц баригдсанаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал  ач холбогдолтой юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604338
1 эможи

keyboard_arrow_up