Өнөөдөр зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон.
Тодруулбал, захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлах юм.
Иймд иргэд та бүхэн боломжит замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Тээврийн цагдаагийн албанаас захирамжийн хэрэгжилтийг хангаж 320 цэгт 405 алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөн зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах тул иргэд та бүхэн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн их гэрлийн асааж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.