ҮЙЛ ЯВДАЛ: Аж үйлдвэрийн салбарын инженерүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2019 оны 5 сарын 28

Arslan.mn

09.00 цагт Нийслэлийн Хүрээ амаржих газрын түүхт 60 жилийн ойн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 196 дугаар цэцэрлэгийн 135 хүүхдэд зориулсан өдөрлөг зохион байгуулна. Утас: 94947115

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Дэлхийн сүүний өдөр”-ийг тэмдэглэнэ.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Бизнес ба хүний эрх” сургалт, зөвлөгөөн болно.

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн туршлага солилцох семинар” болно. Утас: 99519677,99098965

11.00 цагт Сүхбаатар дүүргийн III хорооны 8 дугаар байранд Речингийн Хатанцэцэг болон түүний нөхөрт Дэлхийн оюуны Академиас "Сод мэргэн гавьяат" шагнал гардуулан. Утас: 91162699, 91146057

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Ажилчдын нэгдсэн төв”-өөс барилга дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж буй залуусын эрхийг хамгаалах асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Өсвөр үеийнхнийг эрүүл дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийн хаалтын ёслол болно.

11.00 цагт Офицеруудын ордонд НҮБ-ын "Энхийг сахиулагчдын өдөр"-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно: 88810818, 92090028

11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Хүүхдээ сонсох өдөр” хэлэлцүүлгийн талаар мэдээлнэ. Утас: 890171018, 99736124

Төрийн ордонд

08.30 цагт Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган үргэлжилнэ.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-өөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд нэгдэн “Засгийн газрын гишүүдийг огцруулах нь хэнд ашигтай вэ” сэдвээр мэдээлнэ.

12.30 цагт ЭМЯ-ны гадна талбайд жагсаал зохион байгуулсан иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт Ардчилсан оюутны холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 95269666,99342525

“Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт Аж үйлдвэрийн салбарын инженерүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604026
0 эможи

keyboard_arrow_up