Яармагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцална

2019 оны 5 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 4-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөөтэй газар дээр нь очиж танилцлаа.

Яармагийн ерөнхий төлөвлөгөө нь НИТХ-ын 2015 оны 198 дугаар тогтоолоор нийтдээ 4400 га газрыг хамран 54.450 өрхийн 237.344 хүн амтайгаар хотын хоёр дахь төв байхаар батлагдсан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн бүс нутагт барилга байгууламж, бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм. Энд 200 орчим иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байна. Зарим нь барилга байгууламж барих зөвшөөрлөө авч бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч ерөнхий төлөвлөгөөний төлөвлөгдсөн зам инженерийн шугам сүлжээний траст хэтрүүлэн барилга байгууламжаа барьсан зөрчил гаргаад байна хэмээн нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга хотын Захирагчид танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Яармаг хорооллыг баталсан ерөнхий төлөвлөлтийн дагуу хийх, зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг нарийн гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь газрын зөвшөөрөл, гэрээг цуцлах хэрэгтэй” гээд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж, Яармагийн бүсэд байгаа аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нарийн гаргаж, хэн нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, хэд нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад гэдэг судалгааг гарган нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар танилцуулах”-ыг Ерөнхий архитекторт үүрэг болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604000
1 эможи

keyboard_arrow_up