ҮЙЛ ЯВДАЛ: Тээврийн цагдаагийн албанаас нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна
09.00 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт Монголын Хуульчдын холбоо, НЗДТГ-аас иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна. Утас: 70116004
09.00 цагт Монгол бөхийн өргөөнд "Хаврын баяр 2019" бүжгийн наадам болно.
09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт болно.
09.30 цагт Үндэсний статистикийн хороонд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сургалт, семинар болно.
09.30 цагт Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд “Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын хурал болно. Утас: 88106649
11.00 цагт Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албаны Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
11.00 цагт Үндэсний төв номын санд Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын орчуулсан “СОХРЫН ОРОН” номын нээлт болно.
13.30 цагт “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II шатыг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88054040
Төрийн ордонд
09.00 цагт “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” сэдэвт Үндэсний зөвлөгөөн болно.
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.
11.00 цагт Төрийн ордны "Г" танхимд Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88989878
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12.00 цагт Иргэн Ш.Золжаргал хилсээр гэмт хэрэгт гүтгэгдэж амь эрсэдсэн хүүгийнхээ талаар мэдээлнэ.
12.30 цагт “Дарханы төлөө” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
13.00 цагт Монгол Улсад ажиллаж буй БНХАУ-ын компаниуд татвараа нуун дарагдуулж, хууль зөрчиж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.