НИТХ-ын төлөөлөгч, хурган дарга эхнэрээ зодож танхайрчээ
-Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр доторх асуудал биш-
Энэ сарын 18-ны өдөр буюу бямба гарагт Нийслэлийн иргэдийн хурлын нэр бүхий төлөөлөгч эхнэрээ зодож танхайрчээ. Тодруулбал, тэрбээр тус өдрийн үүрийн 3:00 цагт гэртээ согтуугаар орж ирээд гэр бүлийнхээ хүнд агсам тавьж биед нь гар хүрч цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр бүртгэгдсэн байна. Ямартай ч эхнэрээ зодож танхайрсан НИТХ-ын нэр бүхий иргэн энэхүү асуудлыг ихэд нууцлаж байгаа аж.
Ямартай ч энэхүү эхнэрээ зодож танхайрсан эрхэм Зайсанд амьдардаг бөгөөд олонд танигдсан нэр бүхий хурган дарга дарга билээ. Гэр бүлийн хүчирхийллээс болж амь насаа алдаж байгаа эмэгтэйчүүдийн тал хувь нь хуулийн байгууллагад хандаж байх явцдаа амь насаа алдсан байдаг харамсалтай тоо баримт ч бий. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл ил биш далд байдлаар үйлдэгддэг учраас хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчийг олж илрүүлэх хэрэгтэй байдаг билээ. Үнэндээ нөхөртөө зодуулдаг эмэгтэйчүүд асуудал даамжиртал хэн нэгэнд хүчирхийлүүлж байгаагаа хэлэхээс зайлсхийдэг. Хэрвээ хэлвэл нөхөртөө дахин зодуулж бусдад гадуурхагдагаас айдаг.
Тэгвэл яг иймэрхүү дарамт хүчирхийлэлийг НИТХ-ын нэр бүхий төлөөлөгч эхнэртээ байнга амсуулж зовоодог байхыг ч үгүйсгэхгүй билээ. Ямартай ч гэрээ засаад Төрөө засах ёстой НИТХ-ын төлөөлөгч хурган дарга маань олны өмнө шударга үнэнч, гэр бүлдээ хайртай нэгний дүр эсгэж бидний манлайлагч болчихсон намирч яваа нь харамсалтай, эмгэнэлтэй юм даа. Яг үнэндээ Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр доторх асуудал биш гэдгийг хүн бүхэн мэднэ. Тийм учраас энэ удаад эрхэм хурган даргын нэрийг нь нууцлаж олонд ил болгохоос татгалзах нь зүйтэй болов уу. Шаардлагатай бол бид энэ эрхмийн нэрийг олонд ил болгож болсон үйл явдлыг тоймлон хүргэх болно.
Эх сурвалж: erennews.mn
|