А92 бензин 80 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ
Нийслэлчүүдийг өглөө бүр бухимдуулж, дарамтанд оруулдаг түгжрээний гол эзэн автомашины шатахууны үнэ дахиад л өсч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ч мөн давхар хөөрөгдөж эхэллээ.
Энэ сарын 8-ны өдрийн байдлаарх статистик мэдээллийг хүргэе. Шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” шатахуун 1630-1800 төгрөг, “Аи-92, 93” шатахуун 1785-1860 төгрөг, “Аи-95” шатахуун 2230-2310 төгрөгийн үнэтэй байна. “Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байна. “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2250-2370 төгрөгийн үнэтэй байсан.
Харин өнгөрсөн баасан гарагаас эхлэн шатахуун түгээх зарим станцууудад АИ92 бензиний литр тутмын үнэ нэмэгдэн 1940 төгрөг болоод байна.
Одоогийн байдлаар Петровис, Тэс петролиум болон МТ зэрэг компаниуд АИ92 шатахууныг 1940 төгрөгөөр борлуулж байна. Нефть импортлогч компаниуд өнгөрсөн сар буюу 4 дүгээр сарын 8-нд мөн АИ92 бензинийн үнийг 50 төгрөгөөр нэмж 1790 орчим төгрөгөөр борлуулж байсан ч ийнхүү сар хүрэхгүй хугацааны дараа дахин ийн нэмжээ.
Ийнхүү литр тутамдаа 50-80 төгрөгөөр өсөх болсон шалтгаан нь газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй холбоотойгоор буюу ОХУ-тай хамааралтай бололтой. “Нохойнд барьдаг” гэгчээр далим л гарвал оросууд руу буруугаа чихэн үнэ нэмчихдэг импортлогчид энэ удаа ч мөн өнөөх л хариултаа хэлж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|