ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болно
08.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд Буянт-Ухаа боомтын хил, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа, гадаадын иргэн харъяатын байгууллагын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
09.00 цагт МУИС-ийн Номын санд Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” хэлэлцүүлэг болно. Утас:90910510
09.00 цагт ГХЯ-нд "Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв" хэлэлцүүлэг болно.
09.00 цагт “Новотел” зочид буудалд “Ирээдүйн ажил мэргэжил” хэлэлцүүлэг болно. Утас: 91915340, 99047423
10.00 цагт НМХГ-аас төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас 91887887
10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921, 86863998
11.00 цагт Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян өрнүүлэх болон Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99091210
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн н.Энхзул зүрхний дөрвөлсөн гажигтай зургаан сартай хүүхдээ эмчлүүлэх хандивын аян өрнүүлэх талаар мэдээлнэ.
11.30 цагт Монголын театрын музейд “Монгол уртын дуу, лимбэдэх уламжлалт арга, битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь (2019-2021)” төслийн нээлт болно.
15.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд Хүндэт доктор цол олгоно. Утас: 99002019
Төрийн ордонд
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Г” танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.
10.00 цагт Нутгийн удирдлагын танхимд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болно. Утас: 80027744
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.