Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх авто замын ажил эхэллээ
2019 оны 5 сарын 20
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх 0.85 километр авто замын ажил өнөөдөр эхэллээ.
Уг зам нь 0.85 км урт, 6м өргөн, хоёр талдаа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгджээ.
Гүйцэтгэгч байгууллага “Рингроуд” ХХК нь 0.4 квт, 10 квт-ын агаарын шугам шилжүүлэх, цахилгааны кабель шугамын ажил болон замын хөрс хуулалтын ажлуудыг графикийн дагуу хийж эхэллээ.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах тус авто зам нь 2019 оны 11 дүгээр сард дуусаж ашиглалтад орох аж.
Эх сурвалж: Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
603735
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс