Даваа гаригаас НИЙТИЙН ТЭЭВРИЙН чиглэл өөрчлөгдөнө
Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөхөөр болжээ.
Ирэх даваа гаригаас автобусны чиглэлд өөрчлөлт орж буй талаар Нийтийн тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор экспресс чиглэлийг нэвтрүүлжээ. Энэ нь иргэд таван шараас зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-15 минут зарцуулах боломж бүрджээ.
Тодруулбал, шинээр гурван экспресс чиглэлийг нээсэн нь зөвхөн тогтоосон тодорхой зогсоолуудад л зогсож үйлчлэх юм. Тухайлбал, иргэдийн хамгийн их дамжин суудаг таван шар, саппоро, 10 дугаар хороолол, Ард кино театр зэрэг тодорхой зогсоолоос иргэд зорчих боломжтой ба бүх автобусны буудал бүрт зогсохгүй юм байна. Экспресс чиглэл нь дараах чиглэлүүдэд үйлчилнэ.
- Экспресс болон богино эргэлтийн чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлэх тухай.
2019 оны 04 дүгээр сард тус газраас Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3”, Ч:24б “Чингэлтэй – 3,4-р хороолол -Гурвалжингийн гүүр – ТЭЦ4” чиглэлүүдийн замналдөөрчлөлт оруулан богино эргэлтээр явуулж, эдгээр чиглэлд иргэдийн автобус хүлээх хугацааг 3-7 минутаар бууруулсан. Мөн Ч:24а “Зунжин – 3,4-р хороолол –Сонсголон – ТЭЦ4” чиглэлийн эцсийг Чингэлтэй болгон өөрчилж, зорчигч урсгал 3% өссөн, Ч:54 “Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт” чиглэлийн эцсийг Баянхошуу болгон өөрчилж, зорчигч урсгал 17% -аар тус тус өссөн байна.
Экспресс 2 чиглэл: “5 шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг”
Тус чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32-р байр, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогоолд зогсч үйлчилнэ.Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.
Экспресс 3 чиглэл: “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”
Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь7 буудал, 17-р сургууль, 32-ын тойрог, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12зогоолд зогсч үйлчилнэ.Ингэснээрбосоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулагддаг хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.
Богино эргэлтийн Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” шинэ чиглэлийн тухай:
Нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Энканто хотхон, Хүннү 2222, Академи хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл нээн, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлнэ.
Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр богино эргэлтээр зохион байгуулах ба зорчигчдыг дамжин суултын гол зангилаа болох 120 мянгат хүргэснээр хотын аль ч цэгт хүрэх боломж бүрдэнэ.
Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр” чиглэлд орсон өөрчлөлтийн тухай:
Баянзүрх дүүргийн 6, 12, 13, 14, 18 дугаар хорооны иргэдийн санал хүсэлт зорчих эрэлтэд нийцүүлж одоогийн Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”, Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр” чиглэлүүдийг нэгтгэн 1 чиглэл болгосноор тухайн чиглэлийн үндсэн зорилгод өөрчлөлт оруулахгүйгээр хүлээгдлийн хугацааг 20 минут байгааг 10 минут болгон 2 дахин бууруулж, Жанжин клуб болон Дамдинсүрэнгийн гудамж орчимд оршин суугч иргэдийн зорчих эрэлтэд нийцсэн үйлчилгээ болно.
Ч:70 “ТЭЦ3 – Нарны гүүр – Бөмбөгөр – Ард кино театр” чиглэлд орсон өөрчлөлтийн тухай:
Дээрх чиглэлийн хотын төв хэсэг дэх Нарны гүүрээр даваад Баруун 4 замаар эргэж Энхтайвны өргөн чөлөөгөөр Ард кино театр дайран, Бөмбөгөр худалдааны төвөөр буцдаг байсан эргэлтийг өөрчилөн, Баруун 4 замаар шууд Бөмбөгөр худалдааны төв, Ард кино театр болгосноор зорчилтод зарцуулах хугацааг 10 минутаарбагасгаж, иргэдийн зорчих эрэлтийг шуурхай хангахнөхцөл бүрдэх юм.