Сонсголонгийн гүүрийн барилга угсралтын ажил 70 хувьтай байна
2019 оны 5 сарын 15
Сонсголонгийн гүүрийн барилга угсралтын ажил 70 хувьтай байна гэж Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газраас мэдээллээ. Тодруулбал, Туул гол дээгүүрх 289,4 у/м, 21,9 м өргөнтэй 2 эгнээ төмөрбетон гүүрийг барих ажил үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК барилгын ажлыг график төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар /2019.05.14/ шинэ гүүрийн барилга угсралтын ажлын суурь, тулгуур, дам нуруу угсралтын ажил бүрэн дуусч, зорчих хэсэг болон явган замын ажлууд хийгдэж байна.
Гүүрийн барилгын ажил 2019 оны 6 сард дуусч, хуучин гүүрийн засварын ажил эхлэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
603512
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс