ҮЙЛ ЯВДАЛ: Үндсэн хуулийн цэцийн байранд “Хүчирхийллийг эсрэг эмэгтэйчүүд“ жагсаал болно
Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.
10.00 цагт Монголбанканд МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, “ЭН-АР-СИ-СИ” компани хэрэглэгчийн итгэлийн индексийн талаар мэдээлнэ. Утас:99099972
10.00 цагт “Туушин” зочид буудалд “Монгол-ОХУ-БНХАУ, БНСУ-ын зохиогчийн эрхийн дөрвөн талт уулзалт” болно.
11.00 цагт НҮБ-ын байранд Тусгай илтгэгч Мишель Форст Монгол Улсын хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
11.30 цагт Үндсэн хуулийн цэцийн байранд "Хүчирхийллийг эсрэг эмэгтэйчүүд" жагсаал болно.
12.00 цагт ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин, дагалдах хэрэгслэл авна. Утас: 99179899, 86885060
15.00 цагт МУИС-ийн Номын санд “Мазаалай баавгай хамгаалал болон олон нийтийн оролцоо” уулзалт болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.30 цагт Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео Жульетта” балетыг сонгодог урлаг сонирхогчдын хүртээл болгох талаар мэдээлнэ.
12.00 цагт ИЗНН-аас Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн талаар мэдээлнэ.
12.30 цагт Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт “Хил хязгааргүй алхам” ТББ-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д таван удаа хандсан ч нааштай хариу авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын хүний төлөө нам болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
12.00 цагт МАХН-ын Гүйцэтгэх товчооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.