ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн ордонд “Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс” эхэлнэ
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт ГХЯ-нд Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчдын “Frontier Fintech Summit-2019” хэлэлцүүлэг болно. Утас: 95240495, 91177722
09.00 цагт Төрийн ордонд “Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс” эхэлнэ. Утас: 90140714
09.30 цагт “UB Palace”-д “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" чуулган болно. Утас: 88080750
10.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Туул” ротари клубын “VTT төсөл”-ийн хүрээнд төрийн өмчийн эмнэлгүүдэд 10 мянган ам.долларын үнэ бүхий нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж хандивлана. Утас: 99063080
10.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Богд Ар” хорооллын 1730 өрхийг хохироож буй “Богда Холдинг” компанийн хууль бус ажлын талаар иргэн н.Нямдаржаа мэдээлнэ.
11.00 цагт Ардчиллын ордонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.00 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас “Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт хийсэн хөндлөнгийн үнэлгээ”-г танилцуулна.
11.40 цагт ҮБХИС-д “Дайчин ахан дүүс” номын нээлт болно. Утас: 99231522, 88208055
13.30 цагт “Blue Sky” зочид буудалд Монгол Улсад жендэрийн нөхцөл байдалд хийсэн олон улсын зөвлөхүүдийн үнэлгээг танилцуулна.
14.00 цагт Монголын театрын музейд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад зураач Жамсрангийн Ганбатын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
16.00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд "Үндэсний бичиг үсгийн баяр - 2019"-ийн хүрээнд "Бичиг соёл 2019” үзэсгэлэнгийн нээлт болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.30 цагт Монголын залуучуудын холбоо, Монголын бүжгийн зөвлөлөөс “Хаврын баяр” улсын бүжгийн их наадмын талаар мэдээлнэ.