ҮЙЛ ЯВДАЛ: “Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд“ чуулган болно
08.30 цагт “Новотел” зочид буудалд “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд болно.
09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” зөвлөлдөх уулзалт болно.
09.00 цагт МУИС-ийн Номын санд "Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99237173
09.00 цагт Мөрдөн байцаах албанд “Зэрлэг ан амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус, хил дамнасан худалдаатай тэмцэх стратеги боловсруулах нь” зөвлөгөөн болно.
10.00 цагт Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэн байгуулсны 94 жилийн ойг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.
10.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд Харвардын их сургуулийн профессор Такэучи Хиротака “Кейс судалгааг бичих, заах арга зүй” сэдвээр лекц уншина.
10.00 цагт МУЗН-ийн байранд Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгуулллагад шагнал гардуулна. Утас: 80077114
11.40 цагт “Интерном” номын их дэлгүүрт МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч С.Амартайваны “Морьтны тэнгэр" номын нээлт болно.
12.00 цагт Нийслэлийн 126 дугаар цэцэрлэгт “Өргөө” амаржих газрын эх баригч нар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалахад эх баригч бидний оролцоо” аяны хандивыг хүлээлгэн өгнө. Утас: 99096685, 99002474
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Байгаль орчны салбарын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудлаар мэдээлнэ.
11.30 цагт Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын хүрээнд Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнгийн зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.00 цагт Иргэд томоохон компаниудын хууль зөрчсөн үйлдлийг зогсоох талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандан мэдэгдэл хийнэ.