Шахмал түлшийг 107 цэгээр борлуулна

2019 оны 5 сарын 06

Arslan.mn

Энэ сарын 1-нээс эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Ингэснээр иргэд сайжруулсан шахмал түлшийг ирэх өвөл хэрэглэх юм. Энэ дагуу хэрэглээг хангах зорилгоор төрийн болон хувийн компаниуд шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Эдгээрийн нэг "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах бөгөөд одоо түүхий нүүрсний худалдаа эрхэлж байгаа иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ. Хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд өнөөдөр сайжруулсан шахмал түлш борлуулах эхний цэгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд нээв. Энэ хороонд 6600 гаруй өрх амьдардаг байна. Эдгээр өрхүүд энэ цэгээс түлшээ худалдан авах аж. Цэгийг цаашдаа нийслэлийн гэр хорооллын 107 байршилд нээх гэнэ. Уг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаалахаар болжээ. Түүнчлэн нийслэлд нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603127
2 эможи

keyboard_arrow_up