“Зүүнбаян рефайнери”-ийн байгаль экологид учруулсан хохирлыг нарийвчлан тогтооно

2019 оны 4 сарын 30

Arslan.mn

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4.0 га газрыг эзэмшиж байсан “Зүүнбаян рефайнери” ХХКомпани эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0.6891 га талбайд бургасан ойг сүйтгэсэн талаар мэдээлсэн билээ.
Уг хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хааж, шийдвэрлэснийг сэргээн шалгуулахаар болсон байна.
Тус компани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602860
0 эможи

keyboard_arrow_up