ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбайд “Хүүхэд хамгаалагч“ төслийн нээлт болно
10.00 цагт Сүхбаатарын талбайд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
11.00 цагт Соёл урлагийн газарт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын талаар мэдээлнэ. Утас: 99849000
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс сурагчдын эрхийн зөрчлийн талаар мэдээлнэ.
12.00 цагт СЕХ-нд МАН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ хүргүүлнэ.
15.00 цагт Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийг ивээх сангаас "Хүүхдэдээ Бахархан Дуурайх Аав Ээж нь Байя" өдөрлөг зохион байгуулна.
13.00 цагт Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХНХЯ, Цагдаагийн ерөнхий газар хамтран хэрэгжүүлэх "Хүүхэд хамгаалагч" төслийн нээлт болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөн” болно.
09.00 цагт “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт тавих зөвлөлийн ээлжит хуралдаан болно.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “В” танхим Хүний эрхийн дэд хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.