ФОТО: Талбайн авто зогсоолын үйл ажиллагааг албадан зогсоолоо
2019 оны 4 сарын 29
Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн билээ. Гурван хоногийн хугацаатай тус мэдэгдлийг эзэмшигч байгууллага хэрэгжүүлээгүй учраас өнөөдрөөс авто зогсоолын үйл ажиллагааг албадан зогсоож, орж гарах хаалтыг лацадлаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
602813
2 эможи
зочин
2019-04-29 23:13
барилгачдын талбайг бас ингэх хэрэгтэй
Зочин
2019-04-29 17:43
Энэ М,Энхболд их үйлтэй хүн шүү заримдаа яааж өтлөх бол гэхээс өрөвдөх юм
Иргэн
2019-04-29 17:41
Мие-н зарсан талбай эх орондоо эргэн иржээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс