Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:
Нийслэл бодлогогүй, эмх замбараагүй тэлсэн нь үнэн, агаар хөрсний бохирдол асуудалтай байгаа, газар зохион байгуулалт зохион байгуулалтгүй явсан нь үнэн учраас цаашид аливаа ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажилласан байна. Өөрөөр хэлбэл албан хаагч, алба хэлтэс, газар гээд хэн ямар ажил хариуцаж ажиллахаас эхэлсэн. Үүнд багагүй хугацаа орсон. Маш олон ажлыг хийх шаардлага байдаг ч дотоод зохион байгуулалт, процессийн уялдаа холбоогүйгээс ажил эзэнгүйдэж үлдэх тохиолдол гарсан. Цаашилбал бусад хүмүүст ажил, амиа даатгаснаас хот хот биш болсон байна. Ёс зүй, хариуцлага алдагдсан, асуудал хуулийн хүрээнд бус хувь хүний сонирхлоор хийж ирсэн тул эдгээрийг цэгцэнд нь оруулж байна" гэв