Төв цэвэрлэх байгууламжийн насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд шилжүүлнэ

2019 оны 4 сарын 17

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад өчигдөр 16:00 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордож дөрвөн хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тус хэрэгтэй холбогдуулан өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулагдсан ба ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:

НЗД-ын захирамжаар Төв цэвэрлэхэд гарсан осолтой холбогдуулан шуурхай ажлын хэсэг байгуулагдаад байна. Энэхүү ажлын хэсэг гарсан осолд дүн шинжилгээ хийж, зохион байгуулах үүрэгтэй. Үүнд БХБ, МХЕГ гэх мэт мэргэжлийн бүх байгууллагыг оролцуулсан ба байгууллагууд юуны учраас ажилчид амь насаа алдсан болон нас барсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд шилжүүлэн ажиллахаар төвлөрч байна.

Өчигдөр болсон нөхцөл байдлаас үүдэж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн хэмжээтэй зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан хийж байна.

Хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд бид хөндлөнгөөс саад болох эрхгүй. Тийм учраас Цагдаагийн болон Прокурорын газраас өгсөн зөвлөмжийг дагуу мэдээллийг бид өгч байна.

Лагийн газар, тус орчинд осол гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр холбогдох байгууллагууд ажлаа хийж, мөрдлөгийг явуулах боломжтой болно.

Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна хордож эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс байгаа. Өглөөний байдлаар нийт найман хүн хордлого болон сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа, биеийн байдал тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602381
0 эможи

иргэн
2019-04-17 13:46
Төрхүү пиздаагаас энэ хүмүүсийн амь амьдралыг нэхэх хэрэгтэй.
keyboard_arrow_up