Хотын дарга аа, ажлаа хийгээч…

2019 оны 4 сарын 12

Arslan.mn

С.Амарсайханыг Хотын даргаар томилсон Ардын нам түүнийг өндөг шиг өөгүй, “Хун шиг цагаан” гэж эндүүрсэн байх. Даанч тийм биш байлаа. Энэ нам доторх олон “хар хэрээ”-ний нэг гэдэг нь сүүлийн хэд хоног бүр ч тодорхой болж Ерөнхий сайд, намын даргынхаа чихийг мөн ч их халууцуулж байна. 
Тэр анх 2016 оны сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч болж цааш улам барьцаа ахиулан намынхаа бодлогыг сөрөн байж НИТХ-ын дарга болж байв. Үүгээр ч зогсохгүй Су.Батболдыг ажлаа өгсний дараа Хотын даргад санаатай наагуур, цаагуур гүйж байна гэх мэдээлэл гарч байсан ч тэрбээр чив чимээгүй байсан. Угтаа бол өнгөлөн далдлалт гээчийг маш сайн хийсэн нь тэр. Энэ бүхний эцэст Хотын даргад өөрийн нэрийг бор зүрхээрээ дэвшүүлж ялалт байгуулаад байсан С.Мөнхчулууныг эргүүлэн татуулж, бас болоогүй намаасаа хүртэл хөөлгөж байгаад Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга болтлоо суга дэвшсэн нэгэн.

 Тэрбээр дарга болсон цагаасаа эхлээд албаны чанартай ажил хэрэг огт явуулсангүй. Гавьтай ч юм хийсэнгүй. Ганц чадсан зүйл нь хэдэн орлогчоо л халж, сольсон. Тэр нь дөрөв байсан орлогч даргын орон тоог зургаа болгосон гэж хэл ам татлаастай. Бүтцийн өөрчлөлт хийнэ гэж хүлээлгэснээс нь болж барилгын салбарын төлөвлөгөөт ажлууд таг зогссон.
Цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллах, согтууруулах унадаагаар үйлчлэхийг хориглох санал гаргасан. Тэр нь өөрийн хамаарал бүхий Зайсан Хилл дэхь EON цэнгээний газрынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой байхыг үгүйсгэх гэсэн хардлага байгаа.
БЗД-ийн нөхөн сонгууль , мөнгөний хэрүүл дотор Хотын дарга маань бас л орж явчихсан. Тус дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, мөнгө тарааж сонгогдсон Б.Галхүүд яаран сандран мандат олгосон. Тэр нь дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох гэж яарсных байж. Эцэст нь Засаг даргыг хууль бусаар томилсон асуудал нь мөнгө тараасан ИТХ-ын төлөөлөгчийн хэрэгтэй хамт шүүхээр шалгагдахаар болж БЗД-ийн ИТХ-ын үйл ажиллагаа дахиад гацаанд орлоо.
Сүүлийн хэдэн хоног Туул голын эрэг дагуух 20 га газрын бургасыг хядсан “Зүүнбаян рефайнери” компани Хотын даргын төрсөн ах С.Уламбаярын нэр дээр бүтгэлтэй, ямар ч хууль журамд захирагдахгүй дархан эрхтэй үйл ажиллагаа явуулж байгааг Монголын хэвлэлүүд шуугиж байна. Жирийн иргэдэд олддоггүй газарт түүний ах нарт олдоод, яахаараа ч Туулын бургасыг хядаж устган зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй байшин бариад байдаг юм. Тэгээд дүү нь Хотын дарга болчихоод асуулт асуусан, шүүмжилсэн сэтгүүлчдэд “Надад хамаагүй. Тэр аж ахуйн нэгжүүдээсээ очиж асуу” гэж загнаад байдаг юм. Уг нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа, нийслэлийн байгаль орчныг сүйтгэж байгаа аж ахуй нэгжүүдийг шалгах, зогсоох, зөвшөөрлийг нь хүчингүй болгуулах ажлыг Хотын дарга хошуучилж ажиллах ёстой биз дээ.

Гэтэл С.Амарсайхан ажлаа аваад үүрэгт ажилдаа огт шамдсангүй. Зөвхөн сандал ширээ, халаа сэлгээг ажлынхаа гол цөм болгож нийслэлд хэрэгтэй ганц ч зүйл хийсэнгүй. Үнэндээ түүнд Хотын даргын албан тушаалыг хашихад маш бага хугацаа үлдэж байгааг тэрбээр сэхээрэхгүй буй бололтой. Тиймээс л түүнийг НИТХ дахь АН-ын бүлэг албан тушаалаасаа огцор гэж шаардах вэ дээ. Уг нь нийслэлийн иргэдийг гайхшруулна, бишрүүлнэ хэмээн амлалт өгч хүчээр Хотын даргын суудалд суучихаад ийн аашилж байгаа нь харамсалтай гэж хэлэхэд ч багадах гээд байна. 
Эцэст нь бүхэл бүтэн улсыг Үндэсний хоолоор нь доромжилсон Хотын дарга “Хангарьд” ордны хананд 2019 онд даргаар ажилласан гэсэн бичээс бүхий зургаа үлдээх гэж энэ албан тушаалд томилогдоогүй л бол богинохон ч гэсэн үлдсэн хугацаанд ажлаа хий л дээ Хотын дарга аа. 

Эх сурвалж: Erennews.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
602224
1 эможи

Зочин
2019-04-14 13:02
Санал нийлэхгүй байна. Харин ч овоо зангарагтай ухаалаг юм яриад байдаг юм шүү
keyboard_arrow_up