Нийслэлийн 14 байршилд явган хүний зам чөлөөлөх ажил эхэллээ
2019 оны 4 сарын 11
Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байна. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд, иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.
Тэгвэл уг арга хэмжээг өнөөдрөөс дахин эхлүүлж, Чингэлтэй дүүргийн 1,2,3-р хороонд нийт ес, Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хороонд нийт таван байршилд газрын зөрчил арилгах, явган хүний зам талбай, орц гарцыг чөлөөлөх ажлыг хийж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
602163
1 эможи
Зоригоо жан
2019-04-11 14:44
Явган зорчигчийн аюулгүй байдал зам тээврийн осолд өртөж байгаа....
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс