Нийслэл анх удаа “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-тэй БОЛЛОО

2019 оны 4 сарын 10

Arslan.mn

Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын төвийн хэсэг үндсэн байгууламж бүхий авто замын сүлжээтэй боловч сүлжээний нягтрал, хөдөлгөөний эрчим, уулзваруудын нэвтрүүлэх чадвах хангалтгүй, авто замын сүлжээний холбос замууд дутуу, уулзваруудын нэвтрүүлэх чадвар муу байдаг. 

Тиймээc Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан, эрчимтэй хөгжиж буй дагуул хот, тосгод, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой харилцаанд суурилсан хотын хөгжлийн дэмжсэн, зам тээврийн оновчтой сүлжээг төлөвлөн хөгжүүлэх шаардлагатай болсон. Харин Улаанбаатар хот түүхэндээ анх удаа “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-тэй болох зорилт тавьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж гүйцэтгэн, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү ахлан ажилласан байна. 

Arslan.mn

Өчигдөр  бэлэн болсон  авто замын мастер төлөвлөгөөг НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүүд албан ёсоор хүлээлгэн өглөө. Одоо уг мастер төлөвлөгөөг НИТХ-аар батлуулах ажил үлдэж байгаа бөгөөд уг төсөл батлагдснаар Улаанбаатар хот түүхэнд анх удаа авто замын мастер төлөвлөгөөтэй болж байгаа юм.

Arslan.mn

Тус судалгааны ажил нь Нийслэл ба Улаанбаатар хотын авто зам, тээврийн сүлжээнд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлуудыг анхдагч ба хоёрдогч эх үүсвэрээс судалж улмаар ард иргэд, төрийн ба мэргэжлийн байгууллагуудын төлөвлөлтийн хүсэл эрмэлзлэлүүдийг тодорхойлж төлөвлөлтийн ажлыг хийхэд шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд гаргаж ирэх зорилготой.

Авто замын мастер төлөвлөгөөтэй болсоноор төлөвлөлтгүй зам тавих, хашаа барих нөхцөл байдал арилж, гол, туслах гудамж замуудын холбогдсон байдал, авто замын хөдөлгөөн, замын байгууламж, газар ашиглалт сайжрах боломж бүрдэх юм.

Дашрамд дурдахад энэхүү “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө” нь Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүүгийн өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон бодлогын түвшний ажлуудын нэг аж. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602100
2 эможи

Zochin
2019-04-10 18:23
Mash chuhal ajil baina amjilt husie
ЗАМЧИН
2019-04-10 13:35
Анх удаа гэж юу яриад байгаан. Хотынхоо бодлогын баримт бичгүүдээ унш.Дуракуудаа
galaa
2019-04-10 12:36
bvteen baiguulaltiig ekhlvvlsen tsaashdiin bodlogo hi todorhoi boljee
Xa xa xa
2019-04-10 11:56
Анх удаа гэчихжээ өмнөх мастер төлөвлөгөөг яачихав даа
Иргэн
2019-04-10 11:52
Хот төлөвлөлт аль 19-р зуунд биелээ олсон шинжлэх ухаан шүү дээ, Одоо дэлхий улс орнуудаас хот төлөвлөлтгүй улс гэвэл Уганда, Мозамбик, Монгол гэсэн улс байна, учир нь хот төлөвлөлтийн мэргэжилтэн бараг байхгүйтэй адилхан, хот байгуулалтын ойлголтгүй гэсэн үг
Зочин
2019-04-10 10:21
oroitson boroo gegch bolj dee
keyboard_arrow_up