“ХҮЧИТ ШОНХОР” захад тахианы мах зарахыг хоригложээ
2019 оны 4 сарын 09
Нийслэлийн "Singapore school of Mongolia" сургуульд өнгөрсөн долоо хоногт хоолны хордлого гарч багш, сурагчдын нийлсэн 80 гаруй хүн хордсон талаар мэдээлсэн.
Тэгвэл тухайн сургуулийн цайны газраас болон хоол хүнснээс дээж авч шинжилгээнд оруулсан байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цусан суулгаар 30 хүн өвчилсөн байна. Сурагчдын олонхи нь тахианы мах идсэн гэх мэдээлэл байгаа. Тус сургууль тахианы махаа “Хүчит шонхор” захаас худалдаж авсан байна.
Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тус захад тахианы мах зарахыг түр хориглосон байна. Харин “Хүчит шонхор” захын тахианы мах борлуулдаг цэгүүдээс найман төрлийн дээж авч, шинжилгээнд өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
1
1
4
602075
9 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс