Нийт 29 байршилд явган хүний зам гаргана

2019 оны 4 сарын 09

Arslan.mn

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж буй юм. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналыг үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.

Уг арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулахаар нэгдсэн судалгаа гаргасан бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Нийслэлийн газрын албанаас мэдээлснээр, эхний ээлжид Баянгол дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 4 нийт 29 байршилд явган хүний зам гаргахаар төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602039
1 эможи

НИТХ Хүндэт Иргэн
2019-04-09 17:38
Хотын өнгө үзэмж, орчны бохирол болон хөрсний бохирдол. Сайн байна уу. НИТХ-ын хүндэт иргэн байна. 2019 оныг Иргэдээ сонсох,хүндэтгэх,иргэдтэйгээ хамтран ажиллах жил болгосонд чин сэтгэлээсээ талархаж байна. Хан-Уул дүүргийн 1-р хорооны оршин суугчдынхаа хүсэлтийн дагуу энэхүү асуудлыг дэвшүүлж байна. Асуудал шийдвэрлүүлэх нь: Хан-Уул дүүргийн 1-р хороонд байдаг дугуй засварыг (дугуй засдаг үйл ажиллагааг) тохирох байршилд шилжүүлж өгнө үү. Тус дугуй засварын газар нь олон жил үйл ажиллагаа явуулж байгаа ба ойр орчмын оршин суугчдын гомдол саналыг хүлээн авдаггүй, гомдол санал хэлсэн хүмүүстэй зүй бусаар харьцдаг байна. Мөн Дугуй засварын газрыг тойроод хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн байна. Дугуй засвараас 2 метрийн зайд очиход шээс, баас, шивтэр үнэртэж байна. Мөн түүнчлэн улсын шугам хоолой руу машины тос, тоос, бохирдолоо хаядаг байна. Ойр орчмын оршин суугчдын тав тух алдагдуулахаас гадна Нийслэлийн өнгө үзэмжийг тун муухайгаар харагдуулж байна. Богд хааны таван сүрэг мал бэлчдэг байсан энэ ариун сайхан тагшин газар өнөөдөр шээс шивтэр ханхалсан, хогын хаягдал цэг болсон байгааг хараад хэн ч эмзэглэхгүй дуугай өнгөрөхгүй буй заа. Өнгөцхөн хажуугаар нь өнгөрөөд явах гадаадын зочид төлөөлөгчдийн нүдэнд харагдах тусгал энэ газарт яагаад өнөөдрийг хүртэл энэ дугуй засвар байгаад байна вэ гэдэг нь асуудал дагуулаад, оршин суух иргэдийн бухимдлыг хүргээд байгаад миний сэтгэл хүртэл эмзэглэж өвдөж байна. Хан-Уул дүүргийн 1-р хорооны энэхүү дугуй засварын газар Монгол улсын нүүр царайг илэрхийлэх байршил байгаа тул дугуй засварын газрыг чөлөөлж мод,цэцэг нахиалан үнэртсэн сайхан орчин нөхцлийг бүрдүүлж өгнө үү. Энэхүү дугуй засварын эзэд нь Нийслэлийн шүүхэд шүүгч Байгальмаа, Өмгөөлөгч Алтанцол гэдэг гэр бүл хүмүүс байдаг тухай дугуйчин нь өөрөө хэлж байна. Энэхүү газрын эзэд нь дугуй засврын талаар ярьсан хүмүүсийн араас гишгиж, элдвээр хэлдэг гэж оршин суугчид хэлж байгааг давхар хэлэх нь зүйтэй байхаа гэж бодлоо. Энэхүү хэний ч нүдэнд тод харагдах зүйлтэй мэргэжлийн хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд нь өнөөдрийг хүртэл эвлэрч байсанд үнэхээр үнэхээр гомдолтой байна. Баярлалаа. #газар_чөлөөлөлтийг
keyboard_arrow_up