“Singapore school of Mongolia“ сургуулийн багш, сурагчид хоолонд хорджээ

2019 оны 4 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн SSM /Singapore school of Mongolia/ сургуулийн багш сурагчид хоолонд хорджээ.

Эмч нарын баг голомтод ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагчаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Үүнээс 43 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 нь өрхийн эмчийн хяналтад байна. Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон 2 хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа аж.

Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой. Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, ДЭМБ-ын “Аюулгүй хоол, хүнсний дараах 5 түлхүүр”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай байна хэмээн ЭМЯ мэдээллээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
601982
4 эможи

keyboard_arrow_up