“АСЕМ Вилла” хотхон, “Скай ресорт” цанын бааз бохироо Туул голд цутгаж байна

2019 оны 4 сарын 04

Arslan.mn

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б. Дэмбэрэл “АСЕМ Вилла” хотхон, Скай резорт цанын баазын бохир ус хальж, Туул гол руу цутгаж байгаатай холбогдуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн сарын 27-нд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ.

“Асем Вилла” хотхон, “Скай Ресорт” цанын баазын тухайд өнгөрсөн жилийн сүүлчээр ийм мэдээлэл дуулдаж байсан. Асуудлын мөрөөр “Зууны мэдээ” сонины сэтгүүлчдийн баг эрэн сурвалжилга хийж, өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэж ирсэн юм. Харин БЗД-ийн XI хорооны иргэд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд ИТХ-даа мэдээлжээ. 

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсанаар холбогдох байгууллагуудад гомдол гаргасан байна. Уг гомдлын дагуу МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан улсын байцаагчид өнгөрсөн сарын 2-нд “АСЕМ Вилла” хотхон болон цанын баазын байдалтай танилцжээ. Хөрснөөс авсан шинжилгээгээр бохир хальж, байгаль орчин бохирдуулаад зогсохгүй гэдэсний савханцрын үүсгэгч байгаа нь тогтоогджээ.

Иймд Богд хан уулын захиргаанаас “Асем Вилла” хотхоны ашиглалт хариуцсан “Марриот” компанийг Зөрчлийн тухай хуулиар таван сая төгрөгөөр торгож, зөрчлийн үр дагаврыг бүрэн арилгахыг үүрэг болгосон байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хотхоны ашиглалтыг хариуцсан байгууллага зөрчлөө бүрэн арилгаагүйг БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б. Дэмбэрэл хэллээ. Тус компани хотхоны хашаан доторх хэсэг мөсийг цэвэрлэсэн ч Туул гол руу урсаж орсон хэсгийг цэвэрлэлгүй үлдээсэн.

Хальсан бохирын мөсийг зөөж хаясан ч дахин байгаль орчныг бохирдуулсан байна. Ашиглалт хариуцсан инженерүүдэд нь энэ талаар шаардлага тавихад хүлээж аваагүй гэнэ.

“Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны ашиглалтыг хариуцсан “Марриот” компани бол “Эм-Си-Эс”-ийн толгой компани юм. Тус компани зөвхөн байгаль орчныг бохирдуулаад зогсоогүй өөр асуудлаар ч мөн хэл ам дагуулсаар ирсэн байдаг. Хэрэв мэргэжлийн байгууллагууд Богд уулын ам болгоныг шалгаж үзэх юм бол дархан цаазат газрыг олон жил “цоордох” аргаар ашиглаж ирсэн зөрчлүүд нь илэрч болзошгүй. Ийм мэдээллүүд ч эхнээсээ дуулдаж байгаа юм.

Нөхцөл байдал ийм байхад “Марриот” компанийн ажилтнуудын зүгээс үүнийг "Нэн цэвэр ус” гэж олон нийтийг төөрөлдүүлсэн мэдээллийг сошиал орчинд цацдаг юм байна. Тэгвэл мэргэжлийн шинжилгээний байгууллагаас “Нэн цэвэр ус” гэсэн нэг ч хариуг БЗД-ийн ИТХ-д ирүүлээгүй гэдгийг хэлж байна. Туул гол зөвхөн нийслэлийн 1.5 сая иргэний эрх ашгийн асуудал биш.

Түүний бүрэн бүтэн байдал, цэвэр ариунаар нь байлгах асуудал Монгол орны хэмжээнд яригдаж, жилдээ хэдэн зуун саяар тоологдох орлого олж буй том компаниудыг тавхан сая төгрөгөөр торгоод өнгөрөх асуудал ч бас биш юм. Туул гол нь Сэлэнгэ мөрөнд цутган Байгаль нуурт хүрээд цааш Хойд мөсөн далайд цутгадаг. Хэнтий нуруунаас эх авсан голууд бие биедээ цутгадаггүй бөгөөд Төв Азийн цэнгэг усны хагалбарыг үүсгэдгээрээ онцлог.

Ийм учраас Туул голыг бохирдуулсан хэнбугай ч Монгол Улсаар хязгаарлагдахгүй олон улсын өмнө гэмт хэрэг хийсэнд тооцогдох нөхцөл байдал үүсэж байгааг Монголын төр анхааралдаа аваасай.

Эх сурвалж: ЗУУНы МЭДЭЭ СОНИН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7
601866
7 эможи

Irgen
2019-04-08 16:57
BZD iin IT n.Dembereliig demjij bna. Ene bol niit UB chuudiin eruul amidarah erch aschgiig höndsön asuudal uchraas buu schantraarai! Ter hjanalt, schalgalt hiih, zörchil arilguulah baiguullaguud n ajillaach ee!!!
Зочин
2019-04-05 17:26
Мэргэжлийн хяналт ажлаа хийх болоогүй юу арайч дээ ийм юм болоод байхад ...
Зочин
2019-04-04 13:23
ЭМ-СИ-ЭС чинь нийгмийн хариуцлагыг дээдэлсэн компани гээд Оджаргал гэдэг нөхөр яриад л байдаг...Хужаагийн эрлийз хурлийзууд дэндэж байна аа...
Зочин
2019-04-04 09:58
ЭНЭ ЗАВААН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГААЧЭЭ ДЭЭД ТАЛД НЬ БАЙГАА ХҮРХЭЭГИЙН АМ ГЭЖ МАШ САЙХАН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗАРТ ХҮН АМЬТАН ОЧИХЫН АРГАГҮЙ БОЛГСОН ШҮҮ
keyboard_arrow_up