Дүнжингаравын замд 10 настай хүүг мөргөж амь насыг нь хохироожээ!
Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.03.30-31/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл ирсэнээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгасан байна.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүн, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж, бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгджээ.
Тухайлбал:
БЗД-ийн нутаг Дүнжингаравын замд T.Crown маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон,
Баянхонгор аймгийн нутаг “Таанын хөндий” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 43 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Нийт зам тээврийн осолд өртсөн хүнд явган зорчигчийн эзлэх хувь улсын хэмжээнд 81%-тай байх бөгөөд нийслэл хотын хэмжээнд 93%-ийг эзэлж байна.
Иймд жолооч та уулзвар, гарцан дээр хурдаа сааруулж, явган зорчигч нартаа зам тавьж өгөхийг зөвлөлөө.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 2, онхолдох хэлбэрээр 1 осол гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.