Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2 орлогч, 4 төслийн удирдагчтай ажиллана

2019 оны 3 сарын 28

НИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдаан өнөөдөр 11.25 цагт эхэллээ. НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва НИТХ-ын даргаар томилогдсоноос хойш анхны хуралдаанаа даргалж байна. Хэлэлцэх асуудлын гуравдугаарт 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг тусгажээ. Улаанбаатар хотын Засаг дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор хотын бүтэц зохион байгуулалтад тодорхой өөрчлөлт оруулсан байна. 
 

Хотын бүтэц зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан товч тайлбар хийв. "Нийслэлийн Засаг даргын харьяанд 33 агентлаг ажиллаж байсны хоёрыг нь нэгтгэж, шинээр хоёр агентлаг байгуулсан. Засаг дарга хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай ажиллана. Хоёр шинэ агентлаг нь:

-Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлт, инженерчлэлийн газар -ыг шинээр байгуулсан. Замыг түгжрэлийн бууруулах, авто зам барилга, замын менежментийг сайжруулах асуудлыг хариуцан ажиллана. 

-Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар шинээр байгуулна. 

Засаг даргын орлогч нарын чиг үүрэгт өөрчлөлт оруулсан. Нэг хүнд дааж давшгүй олон асуудал хариуцуулдгийг болиулж байгаа. Засаг даргын удирдлага дор дөрвөн төслийн удирдагч ажиллана.  Тухайлбал:

  • Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан төслийн удирдагч
  • Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч
  • Үйлдвэрлэл, технологи, инновацийн асуудал хариуцсан төслийн удирдагч
  • Барилга, хот байгуулалт хариуцсан төслийн удирдагч ажиллана. Бүтцийн дээрх зохион байгуулалт хийснээр төсвийн ямар ч өөрчлөлт хийхгүй, илүү зардал гарахгүй" гэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601620
0 эможи

keyboard_arrow_up