Хараа хяналтгүй 192 хүүхдийг олж тогтоожээ

2019 оны 3 сарын 28

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран гудамжид ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт-2019” арга хэмжээг зохион байгуулав.

Arslan.mn

Арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төв, олон нийтийн газар, хогийн цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 20, хараа хяналт сул 159, хөдөлмөр эрхлэгч 3, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг гурав, гуйлга гуйдаг зургаа, орон гэргүй, тэнэмэл нэг, нийт 192 хүүхдийг олж тогтоон, бүртгэжээ. 

Үүнээс хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хамруулах шаардлагатай 33 хүүхдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгч хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601596
0 эможи

keyboard_arrow_up