НХЭГ: АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ УРЬЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор 2018 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон ажлын байрны өдөрлөг, ажлын ярилцлага, хүүхэд түр саатуулах, дундын оффис, анхан шатны дохионы хэлмэрч зэрэг хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд шаардлагатай цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж байна.
Тус төвөөс зохион байгуулдаг ажлын байрны өдөрлөгүүд нь ажил хайгч иргэд, ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, шат дамжлагыг нэгтгэн чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна үйлчилгээний таатай орчин, нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв 2019 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд цахилгаан, сантехник угсралтын ууган байгууллага “Хүрд” ХК-тай хамтран 2 өдөр Ажлын_байрны_өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр нийт 7 ажил, мэргэжлийн 90 орчим ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлнэ.
Ажлын байрны өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулагдана.
Зарласан ажлын байр:
- Цахилгаанчин 6
- Гагнуурчин 8
- Хүнд машин механизмын операторчин 3
- Бетон арматурчин 20
- Сантехникч 15
- Барилгын туслах ажилтан 30
- Хүнд машин механизмын жолооч 5
- Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
- Утас: 75111896
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ