Б.ИНДРА: Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өглөө ХААНА

2019 оны 3 сарын 20

Arslan.mn

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра: 

"НАЗХГ-аас 2019 онд хэрэгжих БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэж байгаа гүүрүүдийн бүтээн байгуулалтын ажил эхнээсээ эхлээд явж байна. Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын барилгын ажил энэ сарын 25-аас эхэлнэ. Түгжрэлийг бууруулах үүднээс тус хэсгийн замыг түр хугацаагаар нээгээд байсан. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний шөнөөс хаана. 

Үндсэн гүүр маань 477 метр урт. Энэ жил бороо багатай байвал наймдугаар сарын 27-н гэхэд гүүрийн ажил дуусна. Нийт бүтээн байгуулалтын ажил төлөвлөж буйгаар бол есдүгээр сарын 10 гэхэд дуусах ёстой. 

Галт тэрэг зорчих тоолонд түгжрэл үүсдэг байсан асуудал 100 хувь шийдэгдэнэ. Гүүрийн ажил 43,5 хувьтай хугацааны хувьд графикийн дагуу явагдаж байна. 

Бусад зам засварын ажлууд дөрөвдүгээр сарын дундаас эхэлнэ. Налайхын замыг дөрвөн эгнээтэй болгож засах ажлын бэлтгэл ажлууд хангагдаад явж байгаа. Дөрөвдүгээр сарын 15-наас тус замыг хаана. Замын ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын компани ажиллаж, туслан гүйцэтгэгчээр Монгол компаниуд ажиллана. Засгийн газрын зүгээс арваннэгдүгээр сарын 1-н гэхэд дуусгах чиглэл өгсөн учраас нэлээд олон хүний хүчээр ажиллах болно. 

2019 онд НАЗХГ-аас гэр хорооллын шороон замыг хатуу хучилттай болгох, орон сууц хоорондох холбоос замыг хийх  ажлыг түлхүү хийхээр болсон.  

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601295
0 эможи

keyboard_arrow_up