Төрийн байгууллагуудыг 15 жил сандаргасан 40, 50 мянгатын хэсэг иргэний “нууц”

2019 оны 3 сарын 18

Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын 15 жилийн өмнө баталчихсан, УМХГ-аас авсан зөвшөөрсөн техникийн нөхцөлтэй, барилгыг эхлүүлж, хотын өнгө үзэмжээ аврах уу, хэсэг иргэдийн ашиг сонирхолд тээглэн, хөгжлөө хорьсоор байх уу гэсэн асуудал хөндсөн сэдвээр бид цуврал нийтлэл бэлтгэж байгаа.

Нийтлэлийн гол сэдэв болсон Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дахь 40 мянгантын 44, 45 -р байр мөн  65, 66-р  байр байрлах байр энэ хэсэгхэн газар өнөөдөр хотын төвийг балгас шиг харагдуулж буй.

Энд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу арктай орон сууц худалдаа, үйлчилгээний барилга барих ёстой ч оршин суугчид нь 15 жил эсэргүүцэж ирсэн юм. Тэд эсэргүүцэх шалтгаанаа орон сууцны байрны цонх баригдах гэж байгаа барилгын ханатай зэрэгцэх учраас боломжгүй хэмээн тайлбарлаж ирсэн байдаг.

Ерөнхий архитекторын баталсан төлөвлөгөөний дагуу оршин суугчдын гарц, орцыг хаалгүй барих ёстой арктай 4 барилгын 2 нь аль хэдийнэ ашиглалтад орсон. Одоо үлдсэн хоёр барилгыг барих асуудал оршин суугчдын амбицаас болж саатчихаад байгаа нь энэ.

Одоо баригдах хоёр барилга оршин суугчдын эрх ашгийг хөндөхөөргүй, аркийг галын аюулгүй байдлын үүднээс гарцыг галын машин чөлөөтэй орж, гарах 5-6 метрийн өндөртэй, 7-8 метрийн өргөнтэй барихаар төлөвлөсөн аж.

Барилгын зурагт төлөвлөснөөр айлуудын цонх бүгд хаагдахгүй. Дөрвөн давхар байрны хажуугийн найман цонх хаагдах бөгөөд барилгын эзэд оршин суугчдын эрх ашгийг хөндөлгүй, тэдэнд тодорхой төлбөр өгч тохиролцсон байдаг.

Гэвч энэ байранд 44 дүгээр байрны 1 дүгээр давхрын 2 тоотын эгч дүү хоёр 2006 онд зөвшөөлөлгүй өргөтгөл барьж, 2006 оноос хойш түрээслэж ирсэн бөгөөд, Нийслэл, дүүргийн газрын албаны газар чөлөөлөх шаардлагыг үл тоон, мэргэжлийн байгууллагууд руу гомдол илгээж, шүүхэд маргаан өрнүүлэх хүсэлт илгээж иржээ.

Арван таван жил үргэлжилж байгаа маргаанд татагдан оролцоогүй төрийн байгууллагууд ч бараг үгүй болжээ. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид ойр ойрхон солигдож байгаа нь энэ иргэдийг байн байн өргөдөл гомдол гаргахад хүргэж, өмнөх шийдвэрийг эргэн харах, цаг алдах хүндрэл төрийн байгууллагууд тулгарч иржээ. Түүний нэг жишээг доорх баримтаас харна уу.

Энэ бол ОБЕГ-ын албан бичиг.

Барилгын барих “Майнинг консалтинг” болон “Зан интернэшнл” компаниуд байрны үзүүрт илүү гэх цонх хаагдах айлуудтай 2007 онд тохиролцон, хэлэлцээ хийж,  нөхөн олговорийг өгчээ. /яагаад илүү цонх нэрлэсэн нь, байрны дунд байгаа яг ийм байрлалтай айлууд нь илүү гэх цонх байхгүй учраас/

“Майнинг консалтинг” ХХК-ний барилга баригдах газрын зэргэлдээ байдаг 65-66 дугаар байрны айлууд өргөтгөл эзэмшигчидтэй эвлэрэн тохиролцож, асуудлаа шүүхээр шийдүүлээд, нөхөн төлбөрөө авчихаад байгаа бол асуудал 44, 45 -р байранд гацчихаад байгаа юм байна.

Тэгээд ч зогсохгүй гомдол гаргагч эгч дүү хоёр

-Энэ газар Хотын ерөнхий төлөвлөгөөнд багтсан, иргэд тодорхой хэмжээгээр эсэргүүцэж шүүхэд өгсөн ч шүүх албан ёсны бичиг баримттай, Хотын ерөнхий төлөвлөгөөнд багтаад, зөвшөөрлөө авсан учраас асуудлыг иргэдийн гомдлын дагуу шийдэх боломжгүй гэсэн хариултуудыг оршин суугчдад танилцуулалгүй өдийг хүртэл иргэдийг төөрөгдөлд оруулсаар иржээ.

Энэ байрны айлууд 12 жилийн өмнө энэ хэмжээний мөнгийг авчихаад төрийн байгууллагаас гарсан шийдвэрүүдийг эсэргүүцээд сууж байгааг шударга хэрэг гэж хэлэхгүй байх.

Жишээ нь, тус байрны 2 дугаар давхрын нөхөн төлбөр, мөнгө авсан айл байраа зараад явахдаа байрны шинэ эзэнд цонх хаахаар тохирч, барилгын компаниас мөнгө авсан тухайгаа хэлээгүй яваад өгчээ. Тэгчихээд насаараа дээд сургуулийн багш хүнээс гарамгүй үгийг, “үхсэн нохойн баас, барилга барихыг чинь харъя” хэмээн хэлж суудаг гэнэ.

Мөн 3 дугаар давхрын айл анх тохиролцож, мөнгө авахдаа цусны өвчтэй хүүхдээ эмчлүүлж чадахаар боллоо хэмээн баярлаж байсан гэдэг. Гэвч цаг хугацааны дараа гэр бүлээрээ байрныхаа зоорийн давхарт албан ёсны зөвшөөрөлгүй японы гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд “Энд барилга барихыг огт зөвшөөрөөгүй, мөнгө ч аваагүй” хэмээн байрныхаа оршин суугчдыг төөрөгдүүлдэг гэнэ.

Барилга барихыг зөвшөөрсөн оршин суугчдын баталгааг баримтаар хүргэж байна.

Эх сурвалж: UPDOWN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
601261
2 эможи

Зочин
2019-03-19 12:48
Тэр үедээ ажилаа эхлүүлэхгүй яасан гэнэн юум бэ?одоо монгол хүн хүн биш болчихоод байхад
keyboard_arrow_up