Баянзүрх дүүрэгт дахин сонгуульд 4 намын 8 нэр дэвшигч, 4 бие даагч өрсөлдөнө

2019 оны 3 сарын 15

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явагдахтай холбоотой асуудлаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гарсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар боллоо. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн тухайн шатны сонгуулийн хороо зохион байгуулах юм.

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль 3 дугаар сарын 23-ны өдөр 07.00-22.00 цаг хүртэл явагдана. Сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшигчдийн ажиллагаа одоогоор хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд нийт 4 намын 8 нэр дэвшигч, 4 бие даагч өрсөлдөнө.

Дээр хоёр тойрогт нийт 5 санал авах байр ажиллах бөгөөд санал авах байрны хаяг байршлыг www.bzd.songuuli.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601180
0 эможи

keyboard_arrow_up