Б.Индра: Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 1-нээс хаана

2019 оны 3 сарын 12

Б.ИНДРА: Машин ачилтын компани И-БАРИМТ өгөхгүй бол ТУСГАЙ ЭРХИЙГ нь цуцална Б.ИНДРА : ЗҮҮН ДӨРВӨН ЗАМЫН ДАВХАР ГҮҮРЭН ГАРЦЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ Arslan.mn

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас энэ жил нийслэлд хийгдэх зам засварын ажлын талаар тодрууллаа. 

-Налайхын замыг шинэчлэн засах ажил ирэх сарын 1-нээс эхлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан ямар зохицуулалтыг хийх вэ?

-Замын ажил эхлэхээр Налайхын замыг 100 хувь бүрэн хаана. Уг замд ойролцоогоор 40 гаруй гүүр хоолой, туннелийн ажил хийхээр төлөвлөгдсөн. Ойрын хугацаанд түр замын асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай байгаа. Налайхын замаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас, алслагдсан гурван дүүрэг буюу Багахангай, Налайх, Багануур дүүргээс тээврийн хэрэгсэл зорчдогоос гадна Замын-Үүдээс ирж байгаа тээврийн хэрэгсэл мөн зорчдог.

Тиймээс эдгээр тээврийн хэрэгслээ аль замаар зорчуулах вэ гэдгийг нийслэлийн холбогдох агентлагууд, яамтай хамтран хэлэлцэж байна. Богд уулын урд зам буюу Төв аймгийн замаар ачаа тээврийн том оврын тээврийн хэрэгслийг явуулах, тухайн бүсэд оршин сууж буй иргэдийн жижиг оврын тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа. Ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэж, хэвлэл мэдээллээр албан ёсоор зарлана.

-Тус замын шинэчлэлийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Одоо байгаа зам нь хоёр эгнээтэй бол шинэ зураг төслөөр дөрвөн эгнээтэй болно. Мөн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр суурьшлын бүс ихэссэн, цаашид төлөвлөгдсөн. Тиймээс төлөвлөгдсөн уулзварууд дээр бүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс зураг төсөл дээрээ өөрчлөлт оруулснаар суурьшлын бүстэй газруудад дугуйн зам, явган хүний замыг хийнэ.

Тусгаарлах зурвас нь төмөр бетон хийцтэй байх бөгөөд энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ослыг эрс бууруулна. Гэрэлтүүлэгтэй, олон улсын стандартад нийцсэн авто зам болно. 
 
-Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил удахгүй эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөөд байна вэ?

-Замын хөдөлгөөний ачаалал, барилгын ажил түр зогссонтой холбоотойгоор Олимпын гудамжийг түр хугацаанд нээсэн бол ирэх сарын 1-н гэхэд буцаагаад хаана. Энд гүүрний таван тулгуур баганын ажил хийгдэнэ. Бид наадмаас өмнө үндсэн гүүрээ ашиглалтад оруулан, рампуудын ажлаа есдүгээр сар гэхэд гүйцэтгэн гүүрээ бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллан байна. Бусад гүүрийн ажлыг ч энэ жилдээ багтаан дуусгана.

Баянзүрх дүүрэгт орших Туулын гүүрийг Налайхын замтай хамт дуусгаж холбоно. Сонсголонгийн гүүрний барилгын ажил эхэлсэн. Мөн Яармагийн гүүрний тоноглолын ажил болон нэмэлт хучилтын ажлыг хийнэ. Ингэхдээ шаардлагатай тохиолдолд гол гүүрний зорчих хэсгийг хаана. Гэхдээ ингэж хаасан ч түр гүүр, хуучин гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж, гүүрний ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. 
 
Эргэн сануулахад, Гүүрэн гарц барих ажлыг гүйцэтгэхээр Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг 2018 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хаасан бөгөөд барилгын ажил завсарласнаар мөн оны арванхоёрдугаар сарын 15-наас түр нээсэн билээ.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601055
2 эможи

keyboard_arrow_up