Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төсөлд санал авч эхэллээ

2019 оны 3 сарын 08

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтыг холбогдох хууль журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн хөдөлгөөний эрчмийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, тохижилт бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэх  зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг боловсруулан олон нийтийн санал авах ажил хийгдэж байна.

Саналыг 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрийг дуустал цахим шуудангийн s.bolormaa@mpa.ub.gov.mn хаяг болон

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хот дахин хөгжүүлэх хэлтэс “Хангарди ордон” 13 давхар 1308 тоот, Утас: 11-315319 утсанд ажлын цагаар авах болно.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
600949
1 эможи

Pp
2019-03-10 20:04
Hed dugeer zuund amidarch bgaa bilee yamar tonn alt menge gertee hadaglaj bgaa bishdee tusgai obiekt bol blhol bhaldaaa tuunees ene ih herenge zaraad neser neser hashaa barihaa bolivol yasan yum pee nehdee
keyboard_arrow_up