Улсын дугаарыг шинэ стандартаар өөрчлөх шаардлагагүй гэжээ

2019 оны 3 сарын 05

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан салбарынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, салбар тус бүр дээр тусгайлан үүрэг чиглэл өгч, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлуудад үүрэг чиглэл өгчээ.
Холбоотой Зураг
Өнөөдөр тэрбээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, автотээврийн салбарын ажилтан, албан хаагчидтай уулзсан байна.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ЗТХЯ болон АТҮТ онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна. Үүний тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох, жолооч нар мэргэшсэн байх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй байх зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх тул эдгээр чиглэлийг хариуцаж байгаа АТҮТ ихээхэн анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” хэмээн уулзалтын үеэр хэллээ.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаатай танилцаж, мотоциклийг бүртгэлжүүлэх, техникийн хяналтын үзлэгт бүрэн хамруулах, тээврийн хэрэгслийн улсын дугаарт шинэ сери нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай эхлүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.
 
Жилээс жилд импортоор орж ирэх автомашины тоо нэмэгдэж байгаа тул тээврийн хэрэгслийн дугаар олголт, бүртгэлжүүлэх үйл ажиллагааг заавал улсын дугаарын шинэ стандартыг хэрэгжүүлж, солих шаардлагагүй бөгөөд шинэ сери гаргах байдлаар зохицуулах боломжтой гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
600851
9 эможи

b
2019-03-06 11:24
ulsiin dugaar tgd yag soligdohnu ugui yu ??
Содон
2019-03-06 08:35
Олон улсын стандарт гэхээрээ ямар байх ёстой юм? Худлаа бүлтэрцгээх юм даа
Sambuu
2019-03-06 05:32
Олон улсын стандартад нийцсэн улсын дугаартай болох нь зөв.уршаа,хойшоо гархад маш хэрэгтэй.
Зочин
2019-03-05 19:54
Олон улсын стандарттай дугаартай болоё. Хил гараад явахад хэрэгтэй шүү
keyboard_arrow_up