Б.Баясгалан: 300 гаруй ажлын байранд иргэдийг зуучилж байна

2019 оны 3 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав дахь салбарт  ажлын байрны өдөрлөг энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ талаар Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баясгалангаас тодрууллаа.

-Энэ удаагийн ажлын байрны өдөрлөгийн онцлог юу вэ?
-“Жигүүр гранд” групп, “Гоёо” гэсэн хоёр газартай хамтран зохион байгуулж байна. 300 гаруй ажлын байранд иргэдийг бүртгэж, шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээр хангах юм. Өнөөдрийн /өчигдрийн/ 11:00 цагийн байдлаар 50 гаруй анкет хүлээн авсан. Үүнээс 28 хүнийг нь шууд ажилд хамруулсан. Ялангуяа барилгын салбарын мэргэжилтэй ажил хайж байгаа хүмүүст энэ удаагийн өдөрлөг давуу талтай байна.

-Ер нь танай төвд одоогоор ямар  ямар ажлын байр байна вэ?
-2018 онд манай төвөөс 120 гаруй нээлттэй ажлын байр зарласан. Одоогоор 75 хувьд нь иргэдийг хамруулж, ажилтай болгоод байна.  Одоогоор өдөрлөгөөс гадна манай  төвд заслын инженер, угсралтын инженер, угсралтын мужаан, арматурчин, тавилгын мужаан, тохижилтын ажилтан, сантехникч зэрэг 13 мэргэжлийн 150 гаруй ажлын байр нээлттэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600840
0 эможи

keyboard_arrow_up