БНСУ-ын визийн материал шалгах хугацаа хойшлогджээ

2019 оны 3 сарын 04

Холбоотой Зураг

1. Сүүлийн үед БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд виз мэдүүлж буй иргэдийн тоо өдөрт дунджаар 700-800 орчим байгаа бөгөөд мөн үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн иргэд дунд сар бүр дунджаар 500 орчим иргэн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаатай холбогдуулан визний материалыг илүү нарийвчилан шалгах шаардлага тулгарч байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд ЭСЯ-ны ажилтнууд илүү цагаар ажиллаж ирсэн боловч их хэмжээгээр хуримтлагдсан байгаа материалууд, цаашид виз мэдүүлж буй Монгол иргэдийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш хугацаа зарцуулан шалгах болсныг мэдэгдэж байна. Гагцхүү хүндэтгэх шалтгааны улмаас(Солонгос улсад яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцох) яаралтай виз авах хүсэлтэй байгаа тохиолдолд төлөөлөн гүйцэтгэх байгууллагад материалаа бүртгүүлэхдээ “яаралтай виз гаргах хүсэлт” бөглөж өгөх боломжтой бөгөөд нөхцөл байдлаас хамааран хариуг олгох болно.
2. Мөн сүүлийн үед виз мэдүүлсэн иргэдийн 20-25хувь нь визний брокеруудаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч байгаа бөгөөд ялангуяа олон удаагийн виз авч өгөх нэрийдлээр 6 саяаас 8 сая төгрөг авдаг залилангийн хэрэг их хэмжээгээр илэрч байна. Энэ нь БНСУ болон Монгол улсын хуулийг зөрчиж буй хэрэг тул үүнтэй хатуу тэмцэх болсныг мэдэгдэж байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд Монгол улсын хуулийн байгууллагад хандан зохих арга хэмжээг авах болно. ЭСЯ-ны зүгээс мөн адил 1 жил болон түүнээс дээш хугацаагүйгээр Солонгос улсад нэвтрэх эрхийг хаах арга хэмжээ авах тул виз мэдүүлэгчид нь хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх, мөн хууль бус үйлдэл олж илрүүлсэн тохиолдолд яаралтай мэдэгдэхийг хүсч байна.

(Хууль бус үйлдлийн жишээ)
- Нийгмийн даатгалын системийн мэдээллийг өөрчилж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг өөрийн мэт хуурамчаар үйлдэж виз мэдүүлэх
- Олон удаагийн виз авахын тулд визний брокер болон залилангийн гэмт этгээдүүдэд хандаж системийг өөрчилж, нийгмийн даатгалын татвар төлөлтийн тодорхойлолтыг өөрийн мэт хуурамчаар үйлдэж виз мэдүүлэх
- Оюутан биш хүн их хэмжээний мөнгө өгөн сургуульд суралцсан түүх хуурамчаар үйлдэж хэлний бэлтгэл сургалтын виз мэдүүлэх
- Олон удаагийн виз авсан иргэнтэй хуурамчаар гэрлэлтийн бичиг баримт үйлдэж гэрлэсэн мэтээр тохиролцон олон удаагийн виз мэдүүлэх
- БНСУ-ын таньж мэдэх ойр дотны хүмүүс мөн БНСУ-ын ЭСЯ-д таньдаг хүнтэй виз амархан авч болно гэх мэтээр ярьж мөнгө аван виз мэдүүлсний дараа холбогдохгүй алга болох
(Хууль бус үйлдлээс үүсэх сөрөг нөлөө)
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, татвар төлөлтийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, сургалтын визийн бичиг баримт зэрэг бичиг баримтын шалгалтыг нарийвчлан хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс үүдэн визний материалаа үнэн зөв бүрдүүлэн мэдүүлж буй бусад иргэдийн материал шалгалт болон виз олгох хугацааг уртасгаж байна.

3. БНСУ-ын элчин сайдын яам нь Монгол иргэдийн мэдүүлсэн визийн хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа боловч дээрх нөхцөл байдлаас үүдэн материал шалгалт болон виз олголтын хугацаа хойшлон хугацаанаасаа хоцрох асуудал үүссээр байна. Энэхүү үүсээд байгаа нөхцөл байдалд харамсаж байгаа ба цаашид хурдан шуурхай асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээн ажиллах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600811
0 эможи

keyboard_arrow_up