“Barilga Basketball 2019“ тэмцээний бүртгэл гуравдугаар сарын 06 - нд дуусна
Барилгын салбарынхны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Barilga Basketball” 2019 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бүртгэл явагдаж байна.
Тэмцээн 2019 оны гуравдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд МҮЭСТО-ны “Тэмүүжин” спорт цогцолборын зааланд болох бөгөөд энэ сарын 06–ны 15.00 цагт “Барилга.МН”-ы оффист техникийн зөвлөгөөний хурал болсноор бүртгэл дуусна.
Бүртгэлийн талаар 9999-5681, 8680-6010 тоот утсаар лавлах болон онлайнаар бүртгүүлэх боломжтой. "Barilga Basketball 2019"-д зөвхөн барилгын салбарын ажилтан, албан хаагчид оролцох бөгөөд тэмцээнд оролцогч нь тухайн байгууллагадаа хамгийн багадаа сүүлийн гурван сар нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай юм.
Ерөнхий зохион байгуулагч: Barilga.mn сайт
Хамтран зохион байгуулагчид: Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци
Шагнал:
• Эхний гурван байр - ЦОМ, МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ (алт, мөнгө, хүрэл)
• Эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогч - ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ
Бүртгүүлэх
Багийн мэдүүлэг татах
Тэмцээний удирдамж үзэх
Дэлгэрэнгүй мэдээллийг--- www.sport.barilga.mn