Залуусаа ганц хормын уур бухимдлаа “УУЧЛААРАЙ” гэдэг үгээр сольцгооё

2019 оны 3 сарын 03

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газраас иргэд, олон нийтийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль эрх зүйн мэдлэг, ойлголт өгөх үүднээс олон төрлийн аян, хөдөлгөөнийг зохион байгуулдаг болсон.  

"Шийтгэх, баривчлах, албадлага хэрэглэх нь цагдаагийн тэмүүлэл биш. Шудрага ёсыг эрхэмлэж, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн үнэт зүйл, хууль сахин биелүүлэхийг таниулах замаар иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн чин эрмэлзэл мөн" хэмээн тунхагласан.

Энэ хүрээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" хөдөлгөөнийг өнөөдрөөс орон даяар зохион байгуулж байна.  ЦЕГ-аас хийсэн судалгаагаар сүүлийн таван жилийн хугацаанд нийт гэмт хэргийн 25-30 хувийг Хүний эрүүл мэндийг халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлсэн байна. Тэр дундаа гуравдугаар сард энэ төрлийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг байна. Энэ нь гуравдугаар сард олон баяр, тэмдэглэлт өдөр болдогтой холбоотой аж. 

Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг өсөж байна. Нийслэлд 61%, орон нутагт 31% үйлдэгдэж байна. Гэмт хэргийн гаралт нөхцөл байдлыг нарийвчлан авч үзвэл 40 хувь нь гэр орон ахуйн хүрээнд, 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газар шөнийн цэнгээний газар ихэвчлэн үйлдэгдэж байна. Гэмт хэрэг гарч буй цагаар нь ангилбал оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд хамгийн их буюу 39 хувь нь үйлдэгдсэн байна. 

ЗАЛУУЧУУД ХОРОМХОН ЗУУРЫН УУР БУХИМДЛАА БАРЬЖ ЧАДААГҮЙГЭЭС БОЛООД АМЬДРАЛАА СҮЙРҮҮЛДЭГ

Энэ төрлийн гэмт хэргийн 88,6% нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Шалтгаан нь хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлэхгүй, архидан согтуурсан үедээ үйлдэж байна. Энэ гэмт хэрэг нь богино хугацаанд хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулдаг. Үл ялих шалтгаанаас болж гэмт хэрэгт холбогдож байгаа учраас мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж, хор уршгыг нь танин мэдүүлж байвал буурах бүрэн боломжтой. Залуус бусадтай үл ярих шалтгаанаас үүдэн маргалдаж, улмаар зодолдсоноор эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлддэг байна. Энэ төрлийн гэмт хэргийн 50 орчим хувь согтуугаар үйлдэгдэж байгаа учраас цагдаагийн байгууллагын зүгээс шөнийн цэнгээний газруудын ажиллах цаг, архи согтууруулах ундаа худалдаалах газруудын зөвшөөрлийг эргэж хараач ээ хэмээн холбогдох байгууллагуудад хандаж байгаа ажээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
14
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
4
ouch an post
1
confuse an post
1
angry an post
600766
78 эможи

erka
2019-04-18 14:23
Odoo ueiin zaluuchuudiin tulgamdsan asuudal bol uur buhimdal.tesver tevcheergui baidal etseg ehiin hair dutagdaj bn gej oilgodog Gevch etseg ehchuud maana mash zavgui ajillaj amidralaa avch yvj bga uund anhaaral halamjaas gadna huuhdiin humuujil bagsh suragchdiin uyldaa holboo mash chuhal yum shu bie buniig tuluvshuuleh n irgen buriin uureg.Tsagdaagiin hamt olon huuhed burt ene medeeleliig hurgej bgaad bayrtai bn tsaashd bur ih tv-r tsatsah heregt
tsogto
2019-03-09 17:59
unen shvv zaluus mine hromhon zuuriin uuriig tewcheerei tewcheerguigesee bolj ih ymand ordog ym
keyboard_arrow_up