Дугуй түрээслэх үйлчилгээ дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ

2019 оны 3 сарын 01

Arslan.mn

Өнгөрсөн жил хэсэг хугацаанд туршихад нийслэлчүүдээс сайн үнэлгээ авсан “Ubike” үйлчилгээг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Дугуй түрээслэх төсөл санаачилсан Г.Дашням “20 зогсоолд 200 гаруй дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тавдугаар сараас тоог нь нэмнэ. Өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд дугуй эвдэх, эд ангийг нь хулгайлах тохиолдол цөөнгүй гарсан. Энэ жилээс иргэд соёлтой үйлчлүүлнэ гэдэгт найдаж байна” гэв. 

Нэг цаг түрээслэхэд 1000 төгрөг. Хоёр цаг бол 1500 төгрөг. Харин зориулалтын зогсоолд бус орон сууц, эсвэл ажлын байрныхаа гадаа дугуйгаа тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдахаас сэргийлж тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулжээ. 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600724
0 эможи

keyboard_arrow_up