Б.Баатархүү: Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар нурангид дарагдсан дөрвөн иргэнийг гаргаагүй байна
2019 оны 3 сарын 01
ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. "Эко Алтан Заамар" компанийн уурхайд гарсан ослын газрын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгсөн юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
Цагдаагийн байгууллагад ослын дуудлага 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 17:50 цагт ирсэн.
Цагдаагийн байгууллага Онцгой байдлын алба хаагчидтай хамтран аврах ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар нурангид дарагдсан дөрвөн ажилтныг гаргаагүй байгаа гэх мэдээллийг ирүүлсэн.
Нурангид дарагдсан "Эко Алтан Заамар" компанийн дөрвөн ажилтан 1988-1960 онд төрсөн. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600720
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс