Хэвтүүл хөдөлгөөнөөс “Тэгш боломжийн төлөөх“ жагсаалд нэгдэхийг уриаллаа
Залуусын үүсгэн байгуулсан “Хэвтүүл” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнөөс маргааш 10.00 цагаас Сүхбаатарын талбайд ЖДҮХС-аас зээл авсан эрх мэдэлтнүүдийг эсэргүүцэж, жагсаал хийх юм. Тэд иргэдийг эрхээ хэрэгжүүлэхийн төлөө Сүхбаатарын талбайд гарч ирж, Хэвтүүл хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.
Тус хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Ж.Амарсанаа
“Баян хоосны ялгаа, боломжийн тэгш бус хуваарилалт нийгмийн бухимдлын гол шалтгаан болж байна. Миний Хэвтүүл хөдөлгөөнд нэгдэж байгаа гол шалтгаан бол нийгмийн бухимдлаас үүсч байгаа нас баралтыг бууруулах, шударга ёсыг бий болгохын төлөө тэмцэж байна. Монголын хамгийн баян хүмүүс бол Төрийн ордонд сууж байгаа УИХ-ын гишүүд. Хамгийн баян хүмүүс нь хамгийн бага хүүтэй зээл авч, бизнесээ хөгжүүлж байна. Гэтэл боломж муутай ЖДҮ эрхлэгчид хамгийн өндөр хүүтэй зээлийг авч байна. Үүнээс болж бизнес дампуурч, иргэд сэтгэлийн гутралд амиа егүүтгэж байна. Хэвтүүл хөдөлгөөнд үүнд цэг тавья. Хуулийг эрх баригч дарга нар болон иргэдэд тэгш үйлчилдэг болгоё гэж зорьж байна” хэмээн ярилаа.
Эх сурвалж: Гэрэл зургийг:MPA.MN
|