НИТХ-ын хурал 15:00 цаг хүртэл хойшиллоо
НИТХ-ын ээлжит XXII хурал өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч эхлэхгүй байсаар 15:00 хүртэл хойшилж байгааг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва мэдэгдлээ.
Ийнхүү хойшлуулж байгаа нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ цэвэрлэх байгууламжийн шав тавих арга хэмжээнд оролцоод эзгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлав.
Харин НИТХ дахь АН-ын бүлгээс эхлээгүй хурлыг хойшлуулж, завсарлуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Мөн НИТХ-д олонх болсон МАН дараагийн даргыг нэр дэвшүүлэх асуудалд байр сууриа нэгтгэж чадаагүй нь эндээс харагдаж байна хэмээн мэдэгдсэн.
Ямартай ч 15:00 цаг хүртэл хойшилсон НИТХ-ын хурал өнөөдөр хуралдвал хамгийн эхэнд НИТХ-ын даргыг чөлөөлж, дараа нь шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм.