Бага насны хүүхдүүдийг хууран гэрт нь орж хулгай хийдэг этгээдийг баривчилжээ

2019 оны 2 сарын 27

Нийслэл хотын хэмжээнд орон сууцны байруудад бага насны хүүхэд байгаа айлуудын судалгааг хийж, хуурч мэхлэх замаар гэрт нь орж айлган сүрдүүлээд эд зүйлийг нь хулгайлдаг “Ш” гэгчийг 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр баривчилжээ.

Холбоотой Зураг

Тэрбээр 30 гаруй удаагийн гэмт хэрэг үйлдсэнээ мэдүүлжээ.

Тухайн этгээд нь эд зүйл хулгайлж байгаад баригдсан тохиолдолд хүүхдүүдийг зодох, дарамтлах гэх зэргээр айлгаж эд зүйлийг авч явдаг байжээ. 

Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн Шалгах Газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа бөгөөд уг этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьжээ.

Иргэн Ш нь урьд өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан.

 

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600652
0 эможи

keyboard_arrow_up